Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2013-03-13
Дугаар 0010
Хэргийн индекс 301/2013/0154/и/
Шүүх Хөвсгөл аймгийн шүүх
Шүүгч Батчулууны Сосорбарам
Нэхэмжлэгч Бямбаагийн Лхагважав, Батбаярын Дэлгэрмөрөн
Хариуцагч Гомбожавын Оюунгэрэл
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Өвлөх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Сум дундын шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 154 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “талийгаач Д.Батбаярын нэр дээр байгаа 6500000 төгрөгийн үнэ бүхий NISSAN VANETTA маркийн авто машин, Skytel-н 91910411 дугаарыг, 750000 төгрөгийн хамт” гэснийг “7250000 төгрөг” гэж өөрчилсүгэй.

2. Шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Хариуцагч Г.Оюунгэрэлийг Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 474 дүгээр захирамжаар төлөх хугацааг нь хойшлуулсан 130950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ.ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     З.ХОСБАЯР

         ШҮҮГЧ                                          Б.СОСОРБАРАМ

         ШҮҮГЧ                                         Т.ГАНБАТ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.