Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2013-03-20
Дугаар 0011
Хэргийн индекс 301/2012/0149/и/
Шүүх Хөвсгөл аймгийн шүүх
Шүүгч Төмөрбаатарын Ганбат
Нэхэмжлэгч О.Батмөнх
Хариуцагч С.Энхболд
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Сум дундын шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 149 дүгээр  шийдвэрийн 1 дэх заалтыг: "1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т зааснаар хариуцагч С.Энхболдоос  Ниссан Сани маркийн машин буюу 6500000 төгрөг, машины үнийн зөрүү болон засвар үйлчилгээний зардал 1570000 төгрөг  тус тус гаргуулж нэхэмжлэгч О.Батмөнхөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 38000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч О.Батмөнхөөс Опел монтеро маркийн машин буюу 8000000 төгрөг гаргуулж хариуцагч С.Энхболдод  олгосугай"  гэж өөрчилсүгэй.

2. Шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42380 /дөчин хоёр мянга гурван зуун ная/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           З.ХОСБАЯР

                                       ШҮҮГЧ                                Т.ГАНБАТ

                                                   ШҮҮГЧ                                 Б.СОСОРБАРАМ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.