Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2013-01-23
Дугаар 0003
Хэргийн индекс 301/2012/1080/и/
Шүүх Хөвсгөл аймгийн шүүх
Шүүгч Төмөрбаатарын Ганбат
Нэхэмжлэгч Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа
Хариуцагч С.Чулуунбаатар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг зөрчсөн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1080 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын  "…Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч С.Чулуунбаатарын 8x10 хэмжээтэй 1 ширхэг байшин, 5x5 хэмжээтэй торх 2 ширхэг, гэр дөрөвийг Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар болох Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Алагцар газраас чөлөөлсүгэй" гэснийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч С.Чулуунбаатарын 8х10 хэмжээтэй модон байшин 1 ширхэг, 5х5 хэмжээтэй модон байшингийн торх 2 ширхэг, гэр 4 ширхэгийг тус тус Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Алагцар гэх газраас чөлөөлсүгэй" гэж өөрчилсүгэй.

 

2. Шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч С.Чулуунбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ.ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          З.ХОСБАЯР

                                         ШҮҮГЧ                                               Т.ГАНБАТ

                                         ШҮҮГЧ                                               Б.ОЮУНЦЭЦЭГ

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.