Шийдвэрийн төрөл | Магадлал |
---|---|
Огноо | 2013-01-07 |
Дугаар | 0018 |
Хэргийн индекс | 014/2012/2327/И |
Шүүх | Нийслэлийн шүүх |
Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
Нэхэмжлэгч | Ï.Àëòàíñ¿õ, Ã.Ýíõöýöýã |
Хариуцагч | ×.Áàòáèëýã |
Гуравдагч этгээд | |
Маргааны төрөл | Бусад зээл |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдсэн байдал | Өөрчлөлт оруулсан |
Шийдвэрийн товч | Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2327 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ч.Батбилэгээс 5.862.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Алтансүхэд олгож, нэхэмжлэлээс үлдэх 14.909.200 төгрөгийн нэхэмжлэл болон Ч.Батбилэгээс 20.771.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Энхцэцэгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. “ гэж өөрчлөн, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “ …хариуцагчаас 25.238 төгрөг гаргуулан …” гэснийг “ 108.742… төгрөг ” гэж өөрчлөн , шийдвэрийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч 94.950 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Нэхэмжлэгч | Хариуцагч |
---|---|---|---|---|---|
2012.12.11 | 2327 | Баянзүрх дүүргийн шүүх | Жигжидсүрэнгийн Сэлэнгэ | ß îâîãò Ï.À, Õ îâîãò Ã.Ý | Õ îâîãò ×.Á |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Нэхэмжлэгч | Хариуцагч |
---|---|---|---|---|---|
2013.02.05 | 90 | Улсын дээд шүүх | Алтангэрэлийн Доржготов | Ï.Àëòàíñ¿õ, Ã.Ýíõöýöýã | ×.Áàòáèëýã |