Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2011-11-24
Дугаар 588
Хэргийн индекс 111/2011/0608/и
Шүүх Архангай аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Банзрагчийн Дашдондов
Нэхэмжлэгч Г.Цэвэлмаа
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.14-т зааснаар Боржигон овогт Гомбодоржийн Цэвэлмаа, Хорчин овогт Гүрийн Таванжин нарыг 1973 оноос 2011 оны 10 сарын 18 хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
    2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Г.Цэвэлмаагийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
    3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.