Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2011-12-18
Дугаар 1
Хэргийн индекс 192/2012/0001/и
Шүүх Дорнод аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Үржинбадамын Одгэрэл
Нэхэмжлэгч Сономын Мөнхжаргалын
Хариуцагч Бямбаагийн Баярсайхан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Шарайд овогт Бямбаагийн Баярсайхан нь нэхэмжлэгч Сономын Мөнхжаргалд соёолон насны адуу буюу 180000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6050 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баярсайханаас улсын тэмдэгтийн хураамжинд 3025 төгрөг, Хэрлэн сумын татварын албаны 5000286093 тоот данснаас 3025 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Мөнхжаргалд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

                                         ШҮҮГЧ                       Ү.ОДГЭРЭЛ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.