Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2011-09-12
Дугаар 2012
Хэргийн индекс 014/2011/2012/и/
Шүүх Баянзүрх дүүргийн шүүх
Шүүгч Дамдинжавын Солонго
Нэхэмжлэгч Г.Гэрэлтуяа, М.Оюунбаатар
Хариуцагч Ч.Мөнхтуул В.Буянхишиг,
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Мөнхтуул нь нэхэмжлэгч Г.Гэрэлтуяа, М.Оюунбаатар нарт гэм хорын хохиролд 200 000  төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрсэн тул зохигчдын  эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч нараас 2482 төгрөг,  Баянзүрх дүүргийн Төрийн сангийн  холбогдох данснаас 2482 төгрөгийг тус тус  гаргуулж,  нэхэмжлэгч  Г.Гэрэлтуяа, М.Оюунбаатар нарт  олгосугай.

 

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч  давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.СОЛОНГО

 

                             ШҮҮГЧИД                             Д.БАЙГАЛМАА

                                                               

                                                                           Н.САРАНГҮН

                                                       

                                                                 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.