Шийдвэрийн төрөл | Шүүгчийн захирамж |
---|---|
Oгноо | 2015-01-05 |
Дугаар | 00022 |
Хэргийн индекс | 155/2015/0022/и |
Шүүх | Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүх |
Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
Нэхэмжлэгч | П.Уртнасан |
Хариуцагч | О.Энхжаргал |
Гуравдагч этгээд | |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч П.Уртнасангийн 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч О.Энхжаргал хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.649 /арван найман мянга зургаан зуун дөчин ес/ төгрөгөөс 9.325 /есөн мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Энхжаргалаас 9.325 /есөн мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч П.Уртнасанд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Өөр шийдвэр байхгүй байна.