Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-11-28
Дугаар 1700
Хэргийн индекс 018/2013/1375/И
Шүүх Чингэлтэй дүүргийн шүүх
Шүүгч Намсрайн Нарангэрэл
Нэхэмжлэгч В,НАрандалай
Хариуцагч М,Ариунцэнгэл
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Болормаа нарын бүрэлдхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 11 дүгээр гудамж, 656 тоотод оршин суух, В.Нарандалайн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 24 дүгээр байр, 27 тоотод оршин суух, М.Ариунцэнгэлд холбогдох

Гэм хорын хохиролд 2.930.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Бадамханд, хариуцагч М.Ариунцэнгэл, гэрч Г.Дагвабазар, Д.Эрдэнэбат, иргэдийн төлөөлөгч Ж.Гүнсмаа,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чанцал нар оролцов.

                                                         

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Бадамханд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 07 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Улаанбаатарт орсон их хэмжээний борооны улмаас М.Ариунцэнгэлийн барилгын суурийн ухсан нүх нь усаар дүүрч Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 11 дүгээр гудамж, 656 тоот хашаанд байрлах иргэн В.Нарандалайн гэрт ус орж  байшингийн хийц бүтээц, эд хогшилд 2.930.000 төгрөгний хохирол учирсан. Үүнтэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан боловч өнөөдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагаа 1.936.074 төгрөг болгож 993.925 төгрөгөөр багасгаж байна. Үүнд гэр доторх 7 нэр төрлийн тавилга эд хогшил зэргийг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 660.000 төгрөгөөр үнэлсэн үнэ, цаасны цавуу, зүлгүүр, ханын цаас, шалны дрож худалдаж авсан 243.500 төгрөг, хана болон шалыг хуулж янзалсан ажлын хөлс  235.000 төгрөг, пракетан шал хийлгэх ажлын хөлс 73.663 төгрөг, пракетан шалны үнэ 366.079 төгрөг, шалны хашлага 37.728 төгрөг нийт 477.470 төгрөг,  гипсэн ханын хавтан 60.604, ажлын хөлс  56.000 төгрөг, цемент 2 уут 21.000 төгрөг, хайрга 25.000 төгрөг нийт 1.936.074 төгрөг нэхэмжилж байна. Ариунцэнгэл анх 2012 оны 6 сараас энэ нүхийг ухаж эхэлсэн. Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын барилга 22 см зайтай, хэт ойрхон байгаа. Нэхэмжлэгч уг нүхийг ухаж байхад байшин нураах гэж байна. Байшинтай ойрхон ухаж болохгүй гэж анхааруулж хэлж байсан ч хариуцагч үгэнд орохгүй үргэлжлүүлэн ухсанаас  борооны ус дүүрч хохирол учирсан. Энэ буруугаа ойлгохгүй байгаа. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч шинжээч Мягмаржавын дүгнэлт болон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайлангаар нотлогдож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнөүү гэв.

Хариуцагч М.Ариунцэнгэл  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би байшингаа мэргэжлийн байгууллагаар бариулах гэхээр хөрөнгө, мөнгө муутай байсан учраас хувь хүмүүсээр барилга бариулахаар тохирч бригад ажиллаж байсан.  Би өөрөө нүх ухаагүй. Тухайн үед надруу байн байн утасдаад байшин доргиод байна гэж хэлэхэд нь би нөгөө ухаж байсан хүмүүстээ та нар битгий  трактороор ухаад бай гараараа ухаж дуусга гээд болиулсан. 2012 оны  7 сарын 25-ны өдөр  жирийн үеийнхээс 2 дахин илүү аадар бороо орсны улмаас үер буусан. Зөвхөн нэхэмжлэгчийн гэрт ус ороогүй. Манай гэрт ч мөн адил ус орсон. Газар налуу учраас ус орохоос өөр аргагүй. Уулнаас буусан ус манай хашаагаар дайраад нэхэмжлэгчийн хашаанд ордог гэдгийг мэдэж байсан байж даатгалд даатгуулаагүй нь өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаа байсан гэж үзэж байна. Давагдашгүй байгалийн гамшиг болсон байхад надаас мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Бүх айл үерт автсан. Яах аргагүй байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж хохирол учирсан. Шинжээч Мягмаржав өөрөө тайлан дээрээ худлаа мэдээлэл гаргасан. Энэ дүгнэлт найдвартай биш. Онцгой байдлын газарт тухайн үед дуудлага өгөөгүй. Нэгэнт үер буусан гээд байгаа ч байгалийн гамшигт үзэгдэл тул Монгол Улсын засгийн газрын 2000 оны 190 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтанд заасан Цаг агаарын аюулт үзэгдлийн жагсаалт, Цаг агаарын нэн аюултай  буюу гамшигт үзэгдэлийн жагсаалтанд хамаарч байгаа тул бид хариуцах үндэслэлгүй юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнөүү гэв.

  Гэрч Г.Дагвабазар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ; Энэ хашааг 1995 онд анх худалдаж аваад 1996 онд манай хоёр хүүхэд байшин барьсан. Энэ байшин Эрдэнэбат, Нарандалай, Хүдэр гуравын байшин .Өвгөн бид хоёр үргэлжилсэн 4 өрөө байранд амьдардаг. 2012 оны 7 сарын 24-ний өдөр 14цагийнорчимдхүчтэй усархаг бороо орсон. Ариунцэнгэлийн ухсан нүхэнд ус хуралдаж улмаар Нарандалайгийн байшинруу урсан орж ирээдусанд автсан гэв.

 Гэрч Д.Эрдэнэбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ; Энэ байшинг бид 2002 онд барьсан. Түүнээс хойш амьдарч байна. 2012 сарын 7 сарын 24, 25-ны өдөр бороо орсон. Өмнө нь усанд автаж байгаагүй гэв.

 

        Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                    ҮНДЭСЛЭХ  нь:

 

      Нэхэмжлэгч В.Нарандалай гэм хорын хохиролд 2.930.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч  нэхэмжлэлийн шаардлагаа 1.936.074 төгрөг болгон өөрчилж үлдэх 993.926 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан байна.

 Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч  нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзэв.

Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.