Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-10-18
Дугаар 1501
Хэргийн индекс 018/2013/1365/И
Шүүх Чингэлтэй дүүргийн шүүх
Шүүгч Намсрайн Нарангэрэл
Нэхэмжлэгч Д,Отгонжаргал
Хариуцагч Л,Түмэнбаяр
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн 7-р хороо, Хувьсгалчдын Г-18-395Втоотод оршин суух, Монголовогт Дүгэржавын Отгонжаргал/ЦД82102721/-ын  нэхэмжлэлтэй  

ХариуцагчЧингэлтэй дүүргийн 17-р хороо, Сурагчийн71-794 тоотод оршин суух, Тавууд овогт Ламдангийн Түмэнбаяр/ХН83042417/-тхолбогдох

 Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Отгонжаргал,хариуцагч Л.Түмэнбаяр, нарийн бичгийн даргад  Н.Энхжилнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Нэхэмжлэгч Д.Отгонжаргалшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2001 оноос 2007 он хүртэл Л.Түмэнбаяртай гэр бүл болон амьдарсан. 2007 оноос тус тусдаа амьдарч байна. Бид 2 хүүхэдтэй. Би Турк улсад ажиллаж, амьдарч байхдаа Турк хүнтэй сууж 2012 онд хүүтэй болсон. Тэнд хараар амьдарч байсан тул 2013 оны 06 дугаар сард баривчлагдаж ирсэн. Миний хүү иргэншилгүй, бичиг баримтгүй учраас эмнэлэг болон өөрийн нутагт авчирч чадахгүй байна.

Миний ганц бие болохыг нотлох, гэрлэлтээ цуцлуулсан байх шаардлагатай байгаа тул Хүү Т.Билгүүнзаяа, охин Т.Билгүүнзул нарыг эцэг Түмэнбаярын асрамжидүлдээхээр тохиролцсон. Гэрлэлтийг цуцалж өгнөүү.  Эд хөрөнгийн маргаангүйгэв.

 

Хариуцагч Л.Түмэнбаяршүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоёр хүүхдээ өөрийн асрамжинд үлдээж,хүүхдийн тэтгэлэг авахгүй. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

 

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

           

         Шүүх нэхэмжлэлийн шаардлагыгхангах үндэстэй.

         Нэхэмжлэгч Д.Отгонжаргал нь хариуцагч Л.Түмэнбаярт холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

        1. Д.Отгонжаргал,  Л.Түмэнбаярнар нь 2001онд танилцаж, 2003оны 4сарын 30-нд гэрлэлтээ батлуулан гэр бүл болж, 2003оны 08сарын 11-ний өдөр /ихэр/ охин Т.Билгүүнзул, хүү Т. Билгүүнзаяа  нарыг төрүүлж өсгөжээ. Гэрлэгчид бие биеэ ойлгож, хүндэтгэх, халамжлах  үүргээ  биелүүлдэггүй, зан харьцааны хувьд таарч тохирдоггүйн улмаас 2007 оноостус тусдаа амьдарч байгаа бөгөөд хариуцагч гэрлэлт цуцлах, нэхэмжлэлийншаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь зохигчдын тайлбар /хх-ийн15,19 талд/,гэрлэсний болон хүүхдийн төрсний гэрчилгээ, хүүхэд эрүүл өсөж байгаа эмчийн тодорхойлолт /хх-ийн 2-3,8 талд/-оор тогтоогдож байх тул зохигчдын харилцан тохиролцсоноор гэрлэлтийг цуцлах үндэстэй.

    

        2.Нэхэмжлэгч охин Т.Билгүүнзул, хүү Т. Билгүүнзаяа  нарыг эцгийнасрамжиндүлдээх шаардлагыг зөвшөөрч талууд харилцан тохирсон байх тул эцэг Л.Түмэнбаярынасрамжинд үлдээж, эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг авахгүй  гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ;  

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан Ламдангийн Түмэнбаяр, Дүгэржавын Отгонжаргалнарын  гэрлэлтийг цуцалсугай.  

 

2.Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-т заасныг баримтлан 2003оны 08сарын 11-ний өдөр төрсөн /ихэр/ охин Т.Билгүүнзул, хүү Т. Билгүүнзаяа  нарыг эцэг Л.Түмэнбаярын асрамжид үлдээсүгэй.

 

      3.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй,  хүүхдийн тэтгэлэг авахгүй  гэснийг дурдсугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад  хүргүүлэхийг шүүгчийн туслах Д. Дарьсүрэнд даалгасугай.

 

      5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.тзаасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

 

      6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хуулийн хүчинтэй  болох ба зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч  шийдвэрийг гардан  авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэй  болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                         Н.НАРАНГЭРЭЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.