Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-10-16
Дугаар 1457
Хэргийн индекс 018/2013/1325/И
Шүүх Чингэлтэй дүүргийн шүүх
Шүүгч Намсрайн Нарангэрэл
Нэхэмжлэгч Б,Оюун
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хамтран ажиллах гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 15 дугаар  хороо, Жаргалантын 30-474 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, 40 настай, эмэгтэй, Жилар овогт Баатарын Оюун /РД: ХЙ 74092209/-ы хүсэлттэй,

  Б.Мягмарсүрэнтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхжил нар оролцов.

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

    Миний бие нь 2000 онд Б.Мягмарсүрэнтэй танилцаж 2001 онд хүүтэй болсон. Манайх 5 буудалд хоосон газар авч хашаа байшинтай болсон. 2008 онд хашаа байшингаа зарж Солонгос явж амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр 5 сард би компанид бүртгүүлж 3000 доллар өгч одоог хүртэл авч чадаагүй явна. Манай нөхөр эгчийндээ  амьдарч байсан. 2000 оноос 2009 оныг хүртэл хамт амьдарч байсныг тогтоож өгнөүү гэв.

 

     Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

         Нэхэмжлэгч Б.Оюун нь Б.Мягмарсүрэнтэй 2000-2013 он хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2000-2009 он хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

     Б.Оюун нь Б.Мягмарсүрэнтэй гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүйгээр 2000 оноос гэр бүлийн харилцаатай болон хамтран амьдарч байгаад Б.Мягмарсүрэн нь 2013 оны 06 сарын 08-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний баримтын архивын 0000117538  дугаартай нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байна.

          Нэхэмжлэгч Б.Оюун, Б.Мягмарсүрэнтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлт нь нэхэмжлэгчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, гэрч М.Юмхүү, Б.Оюунтуяа нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Б.Оюуны Б.Мягмарсүрэнтэй 2000-2009 он хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай  хүсэлтийг хангах үндэслэлтэй байна. 

 

 Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1. дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн    135.2.14. дэх хэсэгт зааснаар Жилар овогт Баатарын Оюун, Баатарын Мягмарсүрэнтэй 2000 оноос 2009 оны хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож, 2009-2013 он хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, түүний төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                            Н.НАРАНГЭРЭЛ

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.