Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-11-20
Дугаар 1665
Хэргийн индекс 018/2013/1892/И
Шүүх Чингэлтэй дүүргийн шүүх
Шүүгч Намсрайн Нарангэрэл
Нэхэмжлэгч Д,Одгэрэл
Хариуцагч Д,Гэрэлт-Од
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэлдаргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

  Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Яргайтын 41-699 тоотод оршин суух, /РД:УЮ83071800/Боржигин овгийн Даваасүрэнгийн Одгэрэлийн  нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 9-р хороо,Дэнжийн 1-0007тоотод оршин суух, /РД:НЦ 77041515/, Боржигон овгийн Доржсүрэнгийн Гэрэлт-Одод холбогдох,

 Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгохтухай хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Одгэрэл,хариуцагч Д.Гэрэлт-Од, нарийн бичгийн даргад Б.Чанцал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

    НэхэмжлэгчД.Одгэрэлшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; 2001 оноос хамтран амьдарч, 2006 онд гэрлэлтээ баталуулсан. 2004 оны 01 сарын 15-ны өдөр охин Номин-Эрдэнэ төрсөн.  Бид  эд хөрөнгийн маргаан байхгүй, охин Номин-Эрдэнийг эцэг Гэрэлт-Одод үлдээхэд татгалзахгүй, Гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэв.

         ХариуцагчГэрэлт-Од шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Турк улсад 2 жил амьдарч байгаад ирээд л тус тусдаа 3 жил  амьдарсан. Хэн аль нь өөр хүнтэй гэр бүл болж амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулна. Охин Номин-Эрдэнэ миний асрамжинд байдаг болохоор эхнэр Д.Одгэрэлтэй ярилцаж асрамжийн талаар тохиролцсон. Бид  эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг авахгүй гэв.

 

       Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

 ҮНДЭСЛЭХ НЬ:

       Нэхэмжлэлийн шаардлагыгхангах үндэстэй.

 

Д.Одгэрэл,хариуцагч Д.Гэрэлт-Од, нар нь 2001 оноос хамтран амьдарч 2006 онд гэрлэлтээ баталуулсан. 2004 оны 01 сарын 15-ны өдөр охин Номин-Эрдэнийг төрүүлж өсгөжээ. Гэрлэгчид 2009 оноосхойш тусдаа амьдарч  байгаа, хариуцагч  гэрлэлт цуцлах, хүүхдийгөөрийнх нь асрамжид үлдээхшаардлагыг хүлээнзөвшөөрсөн нь зохигчдын тайлбар, гэрлэсний болон хүүхдийн төрсний гэрчилгээ, хүүхэд эрүүл өсөж байгаа эмчийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

       Иймд зохигчдын харилцан тохиролцсоноор гэрлэлтийг цуцалж, охин Номин-Эрдэнийг эцэг Гэрэлт-Одынасрамжид үлдээх үндэстэй.

 

     Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй,  хүүхдийн тэтгэлэг авахгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.-т заасныг баримтлан Д.Гэрэлт-Од, Д.Одгэрэл нарын  гэрлэлтийг цуцалсугай.  

 

2.Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-т заасныг баримтлан 2004 оны 01 сарын 15-ны өдөр төрсөн охин Г.Номин-Эрдэнийг эцэг Д.Гэрэлт-Одынасрамжинд үлдээсүгэй.  

 

3.Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг авахгүй гэснийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т  заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын  төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулжнэхэмжлэгчид  олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120-р зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй  болох ба зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч  шийдвэрийг гардан  авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                Н.НАРАНГЭРЭЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.