Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-10-21
Дугаар 1508
Хэргийн индекс 018/2013/1986/И
Шүүх Чингэлтэй дүүргийн шүүх
Шүүгч Намсрайн Нарангэрэл
Нэхэмжлэгч Н.Баярсайхан
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

                                   

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

    Хүсэлт гаргагч:Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн ТКБ гудамж 35тоотод оршин суух, 1953онд төрсөн, 60настай, эрэгтэй Гомбожав овгийн Лханаажавын Баярсайхан /ХО5309227-/ыхүсэлттэй

 

     Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагч Л.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Лхагвасүрэннар оролцов.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Хүсэлт гаргагч Л.Баярсайханшүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1968оны 09 сарын 06-ныөдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Лханаажавын Баярсайханмөн болохыг тогтоож өгнөүү гэв. 

 

            Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                     ҮНДЭСЛЭХ  нь:

 

     Хүсэлт гаргагч Л.Баярсайханнь 1968онд Хөнгөн үйлдвэрийн техник мэргэжлийн сургуулийн слесарийн ангид элсэн суралцах үедтүүнд 1968оны 09 сарын 06-ныөдөр хөдөлмөрийн дэвтэр олгосон байна.

 

     Гэрч В.Маруся, Н.Заяа нарын тайлбар мэдүүлэг болон хэрэгт авагдсан  Л.Баярсайханы 1486 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, ХО53092277тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нь  Лханаажавын Баярсайхан, нэрээр байх бөгөөд , 080261 дугаартай засварын зэрэг олгосон мэргэжлийн үнэмлэххөдөлмөрийн дэвтэр олгохдоо Норжмаагийн Баярсайхан гэжовгийг нь бичихдээ түүний эхийннэрийг бичсэнээс засвартай болж, шүүхэд хүсэлт гаргажээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д... Эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг тогтооно гэж зааснаар дээрхи нотлох баримтуудыг үндэслэж Норжмаагийн Баярсайхан гэх Хөнгөн үйлдвэрийн техник мэргэжлийн сургуулиас 1968оны 09 сарын 06-ныөдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Лханаажавын Баярсайханмөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

                                                    

     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

 

             1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Лханаажавын Баярсайханыг Хөнгөн үйлдвэрийн техник мэргэжлийн сургуулиас 1968оны 09 сарын 06-ныөдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт Норжмаагийн Баярсайхан нэрээр олгогдсон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Баярсайханыулсын тэмдгийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

            3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

            4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                              Н.НАРАНГЭРЭЛ

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.