Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-10-18
Дугаар 1494
Хэргийн индекс 018/2013/2118/И
Шүүх Чингэлтэй дүүргийн шүүх
Шүүгч Намсрайн Нарангэрэл
Нэхэмжлэгч Д,Шарав
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

            

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

       Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 63 дугаар гудамж, 748 тоотод суух, Хөвгүүд овгийн Долгорын Шарав/РД:ЧЗ53050974/-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Шарав, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Д.Лхагвасүрэннар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Д.Шарав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  хүсэлтдээ: Миний бие 1969 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Шарын голын уурхайд замчнаар ажилд орж  улмаар илчит тэрэгний туслах машинчаар 1986 оны 07 дугаар сарын 26-ныг дуустал  ажиллаж  байсан. Хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа тул ажиллаж байсан болохыг тогтоож өгнөүү гэв.

 

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад            

           

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ  нь:

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  136 дугаар зүйлийн 136.1-т зааснаар  эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай  хүсэлтээ  иргэн, хуулийн этгээд өөрийн оршин  байгаа газрын эсхүл  тухайн үйл явдал  болсон газрын  шүүхэд гаргах  эрхтэй.

             Д.Шарав нь Шарын голын нүүрсний уурхайд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл илчит тэрэгний туслах машинистаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Шарын голын нүүрсний уурхайн даргын 1986 оны 07 дугаарсарын 26-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 300 дугаартай, Шарын голын нүүрсний уурхайн даргын 1985 оны 06 дугаарсарын 06-ны өдрийн 238 дугаартай тушаалзэргээр тогтоогдож байх тул шүүх уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийннэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шарын голын нүүрсний уурхайд 1969 оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 сарын 05-ны өдөр хүртэл илчит тэрэгний туслах машинистаар ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг  нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон  

 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

        1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарХөвгүүд овгийн Долгорын ШаравыгШарын голын нүүрсний уурхайд 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл илчит тэрэгний туслах машинистаар 1/нэг/ жил 06 /зургаан/ сар 25/хорин тав/ ажиллаж байсан ажиллаж байсан болохыг тогтоож, 1969 оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 сарын 05-ний өдөр хүртэл илчит тэрэгний туслах машинистаар ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Шарав улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

        3.Нэхэмжлэгч Шарын голын нүүрсний уурхайд1969 оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 сарын 05-ний өдөр хүртэл илчит тэрэгний туслах машинистаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдсугай.

 

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг уншиж сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдаж зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.НАРАНГЭРЭЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.