Шийдвэрийн төрөл | Шийдвэр |
---|---|
Oгноо | 2013-11-15 |
Дугаар | 1633 |
Хэргийн индекс | 018/2013/1132/И |
Шүүх | Чингэлтэй дүүргийн шүүх |
Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
Нэхэмжлэгч | ЦвОюунбилэг |
Хариуцагч | |
Гуравдагч этгээд | |
Маргааны төрөл | |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-10-898Б тоотод оршин суухАлтаад овгийн Лувсанчойн Оюунбилэг /МЬ79010204/-ийн нэхэмжлэлтэй Бусдын асрамжинд байсныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчЛ.Оюунбилэг,нарийн бичгийн дарга Б.Чанцал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Л.Оюунбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би 2006онд Д.Чинзоригтой гэр бүл болсон. 2009 оны 01 сарын 20-нд охин Ч.Энх-Учрал, 2011 оны 09 сарын 14-нд хүү Ч.Энхсүлд нар төрсөн. Д.Чинзориг 2012 оны 07 сарын 08-нд авто ослоор нөхөрнас барсан. Одоо тэжээгчээ алдсаны тэтгэмж авах зорилготой. Иймд охин Ч.Энх-Учрал, хүү Ч.Энхсүлд нарыг эцэг Д.Чинзоригийн асрамжинд байсныг тогтоож өгнөүү гэв. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:
Л.Оюунбилэг нь охин Ч.Энх-Учрал, хүү Ч.Энхсүлд нарыг эцэг Д.Чинзоригийнасрамжид байсныг тогтоолгох хүсэлт гаргаж байна.
Хүсэлт гаргагч ньЛ.Оюунбилэг Д.Чинзоригтой 2007 онд гэр бүл болж, 2012 оны 07 сарын 08-ныг хүртэл гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч байх хугацаандаа,охин Ч.Энх-Учрал, хүү Ч.Энхсүлд нарыг төрүүлж өсгөсөн байна. Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөөөргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно” гэж зааснаар охин Ч.Энх-Учрал, хүү Ч.Энхсүлд нарыг эцэг Д.Чинзоригоор овоглож төрсний гэрчилгээг олгож захиргааны журмаар эцэг тогтоосон болох нь охин Ч.Энх-Учрал, хүү Ч.Энхсүлд нарын төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Д.Оюун-Эрдэнэ, Д.Сэржмядаг нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Д.Чинзориг нь 2012 оны 07 сарын 08-нд нас барсан болох нь иргэний үнэмлэхний хуулбар,нас барсаны бүртгэлийн гэрчилгээ, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр зэргээр нотлогдож байна. Иймд 2009 оны 01 сарын 20-нд төрсөн охин Ч.Энх-Учрал, 2011 оны 09 сарын 14-нд төрсөн хүү Ч.Энхсүлд нар нь эцэгД.Чинзоригийн асрамжинд байсан болох нь тогтоогдож байх тулЧ.Энх-Учрал, Ч.Энхсүлд нарыг эцэг Д.Чинзоригийн асрамжинд байсныг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.2-т зааснаар2009 оны 01 сарын 20-нд төрсөнохин Ч.Энх-Учрал, 2011 оны 09 сарын 14-нд хүүЧ.Энхсүлд нарыг 2012 оны 07 сарын 08-нд нас барсан эцэг Доржготовын Чинзориг /МЮ78041171/-ийн асрамжинд байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7дүгээр зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд, зохигч шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ
|
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Өөр шийдвэр байхгүй байна.