Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-09-11
Дугаар 1549
Хэргийн индекс 018/2013/1122/И
Шүүх Чингэлтэй дүүргийн шүүх
Шүүгч Намсрайн Нарангэрэл
Нэхэмжлэгч Ц,Загар
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

                 Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 21 дугаар гудамж, 346 тоотод суух, Боржигон овгийн Цэрэнжанцангийн Загар /РД:ЧР58102309/-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

                 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Загар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Д.Лхагвасүрэннар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                  НэхэмжлэгчЦ.Загаршүүхэдгаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан  хүсэлтдээ: Миний бие 1978 оны 01 сарын 01-ний өдөр 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестэд арматурчинаар ажиллаж  байсан. Хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа тул ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                        

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ  нь:

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  136 дугаар зүйлийн 136.1-т зааснаар  эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай  хүсэлтээ  иргэн, хуулийн этгээд өөрийн оршин  байгаа газрын эсхүл  тухайн үйл явдал  болсон газрын  шүүхэд гаргах  эрхтэй.

          Ц.Загар нь ББМҮ яамны харьяа Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестэд 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь ББМҮ яамны харьяа Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн МХЗЭ-ийн хорооноос 1978 оны 5 сарын 17-ний өдөр олгосон МХЗЭ-ийн Төв хорооны алтан медаль, баярын бичиг /хх-ийн 17/, Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн даргын1980 оны 7 сарын 30-ны өдрийн 54 тоот тушаал /хх-ийн 13/,1987 оны 2 сарын 18-ны өдрийн 180 тоот тушаал /хх-ийн 5/, Т.Сайнбаяр,С.Зоригтбаатар нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүх уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийннэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестэд 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон  

                                                                                                                             ТОГТООХ нь:

        1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарБоржигон овгийн Цэрэнжанцангийн Загарыг ББМҮ яамны харьяа Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестэд  1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл арматурчинаар 10 /арав/ жил ажиллаж байсан болохыг тогтоож, 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл арматурчинаар ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

       2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Загарын улсын тэмдгийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

      3.Нэхэмжлэгч 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл арматурчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдсугай.

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг уншиж сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдаж зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                         Н.НАРАНГЭРЭЛ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.09.11 1549 Чингэлтэй дүүргийн шүүх Намсрайн Нарангэрэл Ц,Загар
2013.09.23 1301 Чингэлтэй дүүргийн шүүх Гансүхийн Есөн-Эрдэнэ Н.Гантулга С.Эрдэнэбүдээ