Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-09-23
Дугаар 1476
Хэргийн индекс 017/2013/1022/И
Шүүх Чингэлтэй дүүргийн шүүх
Шүүгч Намсрайн Нарангэрэл
Нэхэмжлэгч О,Урангоо
Хариуцагч С,ОтгонхЮЮ
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг,  2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 59/А байр 23 тоотод оршин суух, бүртгэлтэй одоо, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороолол, 18 дугаар хороо, 83А байр, 89 тоотод оршин суух, Жалайр айгар овогт, Орхонсайханы Урангоо /РД:ФА87060560/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Чигэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчид Г-17  дугаар гудамж, 395 А тоотод оршин суух Боржигон овогт Санжсүрэнгийн Отгонхүү /РД:ВА85120411/холбогдох гэрлэлт цуцлах, асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

    

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Урангоо, хариуцагч С.Отгонхүү, нарийн бичгийн даргад Б.Лхагвасүрэннар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.Урангоошүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн  тайлбартаа:  Миний бие 2004онд С.Отгонхүүтэйтанилцаж улмаар 2007оны 8сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон.

2008-08-15-ны өдөр охин Анужингоо төрсөн. Отгонхүүнь байнга харддагдарамталдаг байсан учир 2011 оны 3 сараастус тусдаа амьдрах болсон. 2011 лны 8 сард дахин эвлэрч амьдрах гэсэн боловч таарахгүй дахин тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдрах хугацаанд хүүхэдтэйнээ огт уулзаж байгаагүй.Одоо би өөр хүнтэй хамт амьдарч жирэмсэн байгаа. Бидний дундаас төрсөн охин Анужингоогминий асрамжинд үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулж, гэрлэлтийг цуцлаж өгнөүү. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

 

      Хариуцагч С.Отгонхүүшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2004онд О.Урангоотой танилцаж улмаар 2007оны 8сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. 2008-08-15-ны өдөр охин Анужингоо төрсөн.2011 оны 3 сарын 24-ний өдрөөс тус тусдаа байсан. Эвлэрэх талаар байнга гуйдаг байсан. Борхүүтэй хамт амьдардаг. Охиноо өөрөө авна. Гэрлэлтээ цуцлуулах ямар ч шаардлага байхгүй. Хүүхдийн тэтгэлэг төлнө.Эд хөрөнгийн маргаангүй гэв.

           Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

        ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

 

       О.Урангоо, С.Отгонхүүнар нь 2004онд танилцан, 2007онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулж, 2008оны 8дугаар сарын 15-ны өдөр охинАнужингоотөрүүлж өсгөжээ. Гэрлэгчид бие биеэ ойлгож, хүндэтгэх, халамжлах  үүргээ  биелүүлдэггүй,  нөхөр С.Отгонхүүбайнга харддагзэргээс шалтгаалан 2011 оны 8 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа нь зохигчдын тайлбар, гэрлэсний болон хүүхдийн төрсний гэрчилгээ, хүүхэд эрүүл өсөж байгаа эмчийн тодорхойлолтоор тогтоогдож байна.  

        Гэрлэгчид нь удаан хугацааны туршид тус тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч О.Урангоо нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон зэргийг үндэслэн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

        Хариуцагч С.Отгонхүү охиноо өөрийн асрамжинд авах хүсэлт гаргасан боловч охин Анужингоо эхийн хамт амьдарч байгаа түүний насны байдал, эхийн зүгээс тавих халамж анхаарал заргийг харгалзан эх О.Урангоогийн асрамжинд үлдээж тэтгэлгийг хуульд зааснаар  тогтоох, эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдах үндэстэй.

 

         Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ;  

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан       О.Урангоо, С.Отгонхүүнарын  гэрлэлтийг цуцалсугай.  

 

2.Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-т заасныг баримтлан 2008оны 8дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Анужингоог  эх О.Урангоогийн  асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан

 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон, эцэг сар  бүр  С.Отгонхүүгаргуулан тэжээн тэтгүүлсүгэй. 

 

4.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

      5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 103.838 төгрөг гаргуулж, үүнээс 70.200 төгрөгийг нэхэмжлэгчид  олгож, 33.638 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120-р зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хуулийн хүчинтэй  болох ба зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч  шийдвэрийг гардан  авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах  гомдол  гаргаж  болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                            Н.НАРАНГЭРЭЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!