Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2014-01-23
Дугаар 1171
Хэргийн индекс 271/2013/1155/И
Шүүх Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Жамбалын Мөнхтуяа
Нэхэмжлэгч Зуунмод Сум хөгжүүлэх сан
Хариуцагч Л.баасанжаргал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 зааснаар нэхэмжлэгч Зуунмод сумын Сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн дарга Ж.Цэндсүрэнгийн нэхэмжилсэн 6,295,306 төгрөгийгхариуцагч П.Баасанжаргал төлөхөө хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Зуунмод сумын Сум хөгжүүлэх сан нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5зааснаар хариуцагч П.Баасанжаргалаас 6,295,306 төгрөгийн тэмдэгтийн хураамж болох 115,674 төгрөгийн 50 хувь буюу 57,837 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч П.Баасанжаргал нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

5.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 зааснаар зохигчид давж заалдах,хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.