Шийдвэрийн төрөл | Шүүгчийн захирамж |
---|---|
Oгноо | 2014-01-07 |
Дугаар | 1161 |
Хэргийн индекс | 271/2013/1083/И |
Шүүх | Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх |
Шүүгч | Жамбалын Мөнхтуяа |
Нэхэмжлэгч | Зуунмод Сум хөгжүүлэх сан |
Хариуцагч | Д.Баянжаргал |
Гуравдагч этгээд | |
Маргааны төрөл | Бусад зээл |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч Зуунмод сумын Сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн дарга Ж.Цэндсүрэнгийн нэхэмжилсэн 3,038,981 төгрөгийгхариуцагч Д.Баянжаргал төлөхөө хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Зуунмод сумын Сум хөгжүүлэх сан нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 3. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.Баянжаргалаас 3,038,981 төгрөгийн тэмдэгтийн хураамж болох 63,573 төгрөгийн 50 хувь буюу 31,787 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч Д.Баянжаргал нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай. 5.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах,хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Өөр шийдвэр байхгүй байна.