Шийдвэрийн төрөл | Шийдвэр |
---|---|
Oгноо | 2014-01-07 |
Дугаар | 473 |
Хэргийн индекс | 272/2013/0486/И |
Шүүх | Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх |
Шүүгч | Пүрэвийн Баттулга |
Нэхэмжлэгч | А.Дагвадорж |
Хариуцагч | |
Гуравдагч этгээд | |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | 1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан НЮ53120171 регистрийн дугаартай Боржигон овогт Агваанцэрэнгийн Дагвадорж нь 1970 оны 3 дугаар сарын 19-ны өдрөөс 1972 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдлийн “Өгөөмөр” бригадад малчнаар, 1975 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ыг хүртэл мөн аймгийн Лүн сумын Энхтуул нэгдлийн “Өгөөмөр” бригадад малчнаар, 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл мөн аймгийн Лүн сумын “Хангай” ХК-д малчнаар тасралтгүй ажиллаж байсан болохыг хууль ёсоор сэргээн тогтоосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс Улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
|
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Өөр шийдвэр байхгүй байна.