Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2014-01-14
Дугаар 479
Хэргийн индекс 272/2013/0449/И
Шүүх Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх
Шүүгч Пүрэвийн Баттулга
Нэхэмжлэгч Д.Дашаа
Хариуцагч А.Алтанчимэг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 зааснаар нэхэмжлэгч Д.Дашаагийн нэхэмжилсэн 3,500,000 төгрөгийгхариуцагч А.Алтанчимэг 2014 оны 8 дугаар сард багтаан төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийн 50 хувь болох 35,475 төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 50 хувь болох 35,475 төгрөгийг Төрийн сангийн 140000941 тоот данснаас, 35,475 төгрөгийг хариуцагч А.Алтанчимгээс тус тус гаргуулж бүгд 70,950 төгрөгийг нэхэмжлэгч Д.Дашаад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар А.Алтанчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч А.Алтанчимэг нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 зааснаар энэхүү захирамжинд зохгчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.