Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2014-02-11
Дугаар 484
Хэргийн индекс 272/2013/0221/И
Шүүх Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх
Шүүгч Пүрэвийн Баттулга
Нэхэмжлэгч Л.Болормаа
Хариуцагч Р.Энхтуяа
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 10 дугаар байр 221 тоотодоршин суух Тайж овогт Лувсангомбын Болормаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төв аймаг, Заамар сум, “Өгөөмөр” баг, Зуунмод кафе-1 тоотод оршин суух Нярав овогт Рэнцэндоржийн Энхтуяад холбогдох

 Үйлчилгээний зориулалттай 315 мкв дан барилга, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1600 мкв газар зэргийг Бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай”,

Р.Энхтуяагийн сөрөг нэхэмжлэлтэй, Л.Болормаад холбогдох 2007 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Газар эзэмшүүлэх гэрээ, 2007 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ,  2008 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн  89 мкв үйлчилгээний зориулалттай барилгыг өмчилсөн газрын хамт шилжүүлсэн хэлцлүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн тухай хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1зааснаар нэхэмжлэгч Л.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, Р.Энхтуяагийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170дугаарзүйлийн 170.1зааснаар зохигчид энэ захирамжийгэс зөвшөөрвөл гарсан өдрөөс хойш 10хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.