Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2013-01-02
Дугаар 1156
Хэргийн индекс 271/2013/1088/И
Шүүх Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Жамбалын Мөнхтуяа
Нэхэмжлэгч Д.Уранчимэг
Хариуцагч Н.Нансалмаа
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 зааснаар нэхэмжлэгч Д.Уранчимэгийн нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийгхариуцагч Н.Нансалмаа төлөхөө хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийн 50 хувь болох 47,475 төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 50 хувь болох 47,475 төгрөгийг Төрийн сангийн 140000941 тоот данснаас, 47,475 төгрөгийг хариуцагч Н.Нансалмаагаас тус тус гаргуулж бүгд 94,950 төгрөгийг нэхэмжлэгч Д.Уранчимэгт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч Н.Нансалмаа нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 зааснаар энэхүү захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.