Шийдвэрийн төрөл | Шийдвэр |
---|---|
Oгноо | 2014-01-06 |
Дугаар | 1157 |
Хэргийн индекс | 271/2013/1054/И |
Шүүх | Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх |
Шүүгч | Жамбалын Мөнхтуяа |
Нэхэмжлэгч | Д.Цогт |
Хариуцагч | |
Гуравдагч этгээд | |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | 1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан НЮ59010879 регистрийн дугаартай Боржигон овогт Доржийн Цогт нь 1982 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Төв аймгийн Зуунмод хотын Ахуй үйлчилгээний комбинатын “Гутлын тасагт” гутал засварчин нормчноор, 1991 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мөн аймгийн “Буянт гол” хоршоонд гутал засварчнаар тасралтгүй ажиллаж байсан болохыг хууль ёсоор сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс Улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Өөр шийдвэр байхгүй байна.