Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2014-03-13
Дугаар 1177
Хэргийн индекс 271/2013/1044/И
Шүүх Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Жамбалын Мөнхтуяа
Нэхэмжлэгч Б.Э
Хариуцагч М.Г
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар  зохигч  давж заалдах, хяналтын журмаар  хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

1.Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан  Б.Эрдэнэсүхийн нэхэмжлэлтэй М.Ганчимэгт холбогдох “Гэрлэлт цуцлуулах, эд хөрөнгө хуваах тухай” нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар  нэхэмжлэгчээс   улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн 50% болох 35100 төгрөгийн нэхэмжлэгч Б.Эрдэнэсүхэд олгож, 35100 төгрөгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Б.Эрдэнэсүхийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг Ирээдүй хотхоны 10-1 тоотод оршин суух М.Ганчимэгт холбогдох “Гэрлэлт цуцлуулах, эд хөрөнгө хуваалгах тухай” нэхэмжлэлийг 2013 оны 11 сарын 6-ны өдөр хүлээн авч хэрэг хянаад

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Б.Эрдэнэсүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Ганчимэгтэй 1997 оны 3 сарын 20-нд гэрлэлтээ батлуулж 1997 оны 12 сарын 19-нд хүү Батхүү төрсөн ба 5 дугаар сургуульд, хүү Батсайхан 2005 оны 2 сарын 10-нд төрсөн ба Хүмүүн сургуульд сурдаг. Би 2006 онд Солонгос улс руу яваад 2011 онд ирээд хувиараа бизнес хийж байгаад бие өвдөн 2 удаа Солонгос улсад очиж хагалгаа хийлгэсэн.  Одоо хажуу өрөөгөө 150000 төгрөгөөр хөлслөн, хүүхдийн 20000 төгрөгөөр амьдарч байна. Эхнэр М.Ганчимэг нь багш мэргэжилтэй, архи байнга ууж 2 хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байна. Архи уусан үед нь 2 хүүхэд ээжийгээ үзэн яддаг, ээжийгээ архинаас гар гэж гуйж хэлж байсан. Архины эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг ээж, аав нь Зуунмод сумын 6 дугаар багийн байцаагч н.Эрдэнэдалайд өгч байсан. Одоо ээж, аавтайгаа тусдаа амьдарч байгаа ба цаашид хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн Зуунмод сумын 6 дугаар багийн Ирээдүй хотхоны 10-1 тоотод байрлах хувийн орон сууц /дутуу баригдсан/ны өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Ганчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нөхөр Б.Эрдэнэсүхээс гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Бага хүү Батсайханыг өөрийн асрамжид авч, дундын хөрөнгөө хуваахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэсүх 2014 оны 3 сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр М.Ганчимэгээс гэрлэлтээ цуцлуулах, эд хөрөнгө хуваах тухай нэхэмжлэлийг 2013 оны 10 сарын 31-ний өдөр гаргасан. Бидний амьдарч байгаа Ирээдүй хотхоны байр нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийгдэж гэрчилгээ аваагүй, мөн миний эгч Б.Эрдэнэхүү нь нас барж бидэнд хүнд хэцүү байгаа тул шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлэсээ татгалзаж байна. Иймд хэргийг хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:               

 

          Нэхэмжлэгч Б.Эрдэнэсүх нь шүүхэд гаргасан “Гэрлэлт цуцлуулах,  гэр бүлийн гишүүдийн  дундаа хамтран өмчлөх   эд хөрөнгө хуваахыг хүссэн  тухай” нэхэмжлэлээсээ татгалзаж   байгаа нь  бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг   хөндөөгүй,  хуульд  харшлахгүй  байх тул  нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч  түүний  татгалзлыг батлах нь зүйтэй байна.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэдхянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.1, д заасныг удирдлага болгон

                  

                                              ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан  Б.Эрдэнэсүхийн нэхэмжлэлтэй М.Ганчимэгт холбогдох “Гэрлэлт цуцлуулах, эд хөрөнгө хуваах тухай” нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар  нэхэмжлэгчээс   улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн 50% болох 35100 төгрөгийн нэхэмжлэгч Б.Эрдэнэсүхэд олгож, 35100 төгрөгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар  зохигч  давж заалдах, хяналтын журмаар  хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                                                                                                 

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                              Л.ОЮУНЦЭЦЭГ

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2014.03.13 1177 Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх Жамбалын Мөнхтуяа Б.Э М.Г
2014.03.13 1177 Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх Жамбалын Мөнхтуяа Б.Э М.Г