Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-11-28
Дугаар 602
Хэргийн индекс 191/2013/0602/и
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Базаррагчаагийн Түмэнцэцэг
Нэхэмжлэгч Тогмидийн Солторчулуун
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Хөдөлмөрийн дэвтэр, Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 03 сарын 13-ны өдрийн 3548 дугаартай архивын лавлагаа, Дорнод бүсийн Эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн төвд ажиллаж байсан Тогмид овогтой Султарчулууны 2013 оны 11 сарын 13-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Дорнод талын бүсийн хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний нэгдсэн станцын захирлын 1984 оны 11 сарын 16-ны өдрийн 161 дүгээртэй "Ажил өөрчлөх тухай", 1985 оны 07 сарын 23-ны өдрийн 77 дугаартай "Ажилд авах тухай", 1991 оны 06 сарын 27-ны өдрийн 72 дугаартай "Баримтын шалгалтын дүнгийн тухай" тушаал зэрэг баримт бичгийн жинхэнэ эзэмшигч Боржигон овогт Тогмидын Солторчулуун мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Солторчулууны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.