Шийдвэрийн төрөл | Шийдвэр |
---|---|
Oгноо | 2013-11-27 |
Дугаар | 601 |
Хэргийн индекс | 191/2013/0601/и |
Шүүх | Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх |
Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
Нэхэмжлэгч | Рэнчиндоржийн Цэцэгмаа |
Хариуцагч | |
Гуравдагч этгээд | |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | 1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Галууд овогт Рэнчиндоржийн Цэцэгмааг Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Галуут нэгдлийн 1-р бригадад 1975 оны 06 сарын 20-ны өдрөөс 1980 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд туслах малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Өөр шийдвэр байхгүй байна.