Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2013-11-26
Дугаар 599
Хэргийн индекс 191/2013/0599/и
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Базаррагчаагийн Түмэнцэцэг
Нэхэмжлэгч Дорнод ХААН банк
Хариуцагч Очирбатын Сарантуяа
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Дорнод аймаг дахь салбараас хариуцагч О.Сарантуяатай 2011 оны 11 сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 923840 төгрөг 67 мөнгө / есөн зуун хорин гурван мянга найман зуун дөчин төгрөг жаран долоон мөнгө/  төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч О.Сарантуяагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26722 төгрөгнөөс 13361 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 13361 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч О.Сарантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 13361 төгрөгийг  тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Энэхүү захирамжийг хариуцагч О.Сарантуяа сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.