Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2013-11-22
Дугаар 598
Хэргийн индекс 191/2013/0598/и
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Базаррагчаагийн Түмэнцэцэг
Нэхэмжлэгч Дорнод ХААН банк
Хариуцагч Маньбазарын Энхтүвшин
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Дорнод аймаг дахь салбараас хариуцагч М.Энхтүшингөөс 2012 оны 01 сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 866497.02 /найман зуун жаран зургаан мянга дөрвөн зуун ерэн долоон төгрөг хоёр мөнгө/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч М.Энхтүшингийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25350 төгрөгнөөс 12675 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 12675 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч М.Энхтүшингөөс улсын тэмдэгтийн хураамжид 12675 төгрөгийг  тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай

4. Энэхүү захирамжийг хариуцагч М.Энхтүшин сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.