Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-11-14
Дугаар 592
Хэргийн индекс 191/2013/0592/и
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Базаррагчаагийн Түмэнцэцэг
Нэхэмжлэгч Сүхболдын Алтанцэцэг
Хариуцагч Вандансүрэнгийн Эрдэнэ
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Бор адуун овогт Вандансүрэнгийн Эрдэнэ, Номт боржигон овогт Сүхболдын Алтанцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 1997 оны 07 сарын 23-ны өдөр төрсөн хүү Э.Эрдэнэбаярыг эцэг В.Эрдэнийн, 2002 оны 05 сарын 16-ны өдөр төрсөн охин Э.Маралыг эх С.Алтанцэцэгийн асрамжинд тус тус үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч С.Алтанцэцэг хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн болохыг дурьдсугай.

4. Монгол Улсын Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4-т зааснаар Хэрлэн сумын 9 дүгээр баг, 4-р байрны 14 тоотод байрлалтай 25 м.кв талбайтай 2 өрөө М.Эрдэнэ, С.Алтанцэцэг, Э.Эрдэнэбаяр, Э.Марал нарын 4 хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0062052 дугаарын гэрчилгээтэй зах зээлийн ханшаар 48000000 /дөчин найман сая/ төгрөгийн үнэ бүхий орон сууц, 1997 онд үйлдвэрлэсэн ПАЗ 3205 маркийн 8941 ДОА улсын дугаартай Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах "АЙСВН" ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй, зах зээлийн ханшаар 20000000 /хорин сая/ төгрөгийн үнэ бүхий автобус зэрэг эд хөрөнгийг хариуцагч В.Эрдэнэ, хүү Э.Эрдэнэбаяр нарын өмчлөлд үлдээж, тус эд хөрөнгийн үнээс С.Алтанцэцэг, Э.Марал нарт ногдох хэсэг 34000000 /гучин дөрвөн сая/ төгрөгийг хариуцагч С.Эрдэнээс гаргуулж нэхэмжлэгч С.Алтанцэцэгт олгосугай.

5. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү захирамжийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч С.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 163975 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч В.Эрдэнэ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.