Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2013-11-13
Дугаар 591
Хэргийн индекс 191/2013/0591/и
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Базаррагчаагийн Түмэнцэцэг
Нэхэмжлэгч Энхбаатарын Төрмандах
Хариуцагч Жунайн Энхбаатар, Ишдоржийн Оюунцэцэг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Энх-Уянга, Э.Төрмандах нарын "Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р баг, Бумбат хороолол 47б-байрны 24 тоотын 33 м2 талбай бүхий 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай" нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Энхбаатар, И.Оюунцэцэг нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 35100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 35100 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Ж.Энхбаатар, И.Оюунцэцэг нараас улсын тэмдэгтийн хураамжид 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  Э.Энх-Уянга, Э.Төрмандах нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.