Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-11-13
Дугаар 589
Хэргийн индекс 191/2013/0589/и
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Базаррагчаагийн Түмэнцэцэг
Нэхэмжлэгч Баттогтохын Гантөмөр
Хариуцагч Долгорын Болорсүх Нацагдоржийн Цэцэгээ
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Гантөмөрийн "Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах 61-р байрны оршин суугчид болон үйлчилгээний байгууллагын нийтийн эзэмшлийн талбай автомашины зогсоол, явган хүний зам руу түрж орсон, манай үйлчилгээний байгууллагын шилэн хаалга, 2 цонхоор үзэгдэх орчинг хязгаарласан 6 метр урттай, 3 метр өндөртэй байгууламжийг албадан буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлүүлэх, "Баянтүмэн-Өргөө" ХХК-ийн зориулалтын бус барилгын ашиглалт хийлгэж байгаа байдлыг таслан зогсоож өгөхийг хүссэн тухай" нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Гантөмөрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш зохигч болон тэдгээрийн төлөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.