Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2013-11-12
Дугаар 588
Хэргийн индекс 191/2013/0588/и
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Базаррагчаагийн Түмэнцэцэг
Нэхэмжлэгч Цэвээнрэгзэнгийн Бямбаа
Хариуцагч Гантөмөрийн Билгүүнзаяа
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Түрээсийн гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Бямбаа нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 20000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Г.Билгүүнзаяа нь үлдэх 160000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Бямбаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6050 төгрөгийн тавин хувь 3025 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 3025 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Г.Билгүүнзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид 2725 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Бямбаад  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Г.Билгүүнзаяа нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.