Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2013-11-06
Дугаар 580
Хэргийн индекс 191/2013/0580/и
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Базаррагчаагийн Түмэнцэцэг
Нэхэмжлэгч Дорнод ХААН банк
Хариуцагч Энхцэцэгийн Энхбаяр
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Дорнод аймаг дахь салбараас хариуцагч Э.Энхбаяртай 2011 оны 05 сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 945890 төгрөг 27 мөнгө /есөн зуун дөчин таван мянга найман зуун ерэн төгрөг хорин долоон мөнгө/ төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Э.Энхбаярын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27252 төгрөгнөөс 13626 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 13626 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Э.Энхбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 13626 төгрөгийг  тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай

4. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.