Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2013-11-05
Дугаар 579
Хэргийн индекс 191/2013/0579/и
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Базаррагчаагийн Түмэнцэцэг
Нэхэмжлэгч ХААН банкны Дорнод аймаг дахь салбар
Хариуцагч Мягмарын Урантуул
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8, 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан Хаан банкны Дорнод аймаг дахь салбараас С.Гангамөрөн, М.Урантуул нартай 2011 оны 08 сарын 03-ны өдөр байгуулсан 08/022 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч М.Урантуулаас зээлийн гэрээний үүрэгт 2 998 496.87 /хоёр сая есөн зуун ерин найман мянга дөрвөн зуун ерин зургаан төгрөг наян долоон мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Дорнод аймаг дахь салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62926 төгрөгөөс 62925 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч М.Урантуулаас улсын тэмдэгтийн хураамжид 62925 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Дорнод салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар хариуцагч М.Урантуул нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.