Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2013-10-23
Дугаар 569
Хэргийн индекс 191/2013/0569/и
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Базаррагчаагийн Түмэнцэцэг
Нэхэмжлэгч "Суурь-Өсөх" хязгаарлагдмал хариуцлагатай компани
Хариуцагч Бямбаагийн Энхжаргал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, -д зааснаар нэхэмжлэгч "Суурь-Өсөх" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 1050000 /нэг сая тавин мянга/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Энхжаргал нь 2250000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг нэхэмжлэгч "Суурь-Өсөх" ХХК-д төлөхөөр тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67110 төгрөгөөс 33555 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 33555 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Б.Энхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 25475 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "Суурь-Өсөх" ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.