Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2014-02-05
Дугаар 692
Хэргийн индекс 141/2013/0636/и
Шүүх Булган аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Ганбаатарын Мягмарсүрэн
Нэхэмжлэгч Хаан банк
Хариуцагч Ч.Ганбаатар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХААН банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Б.Ганбаатарт холбогдох зээл 1500000 төгрөг, зээлийн хүү 274488 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14518 төгрөг, нийт 1789006 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 43574 /дөчин гурван мянга таван зуун далан дөрвөн/  төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 43574  / дөчин гурван мянга таван зуун далан дөрвөн /  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3.Энэ захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.