Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2014-01-27
Дугаар 690
Хэргийн индекс 141/2013/0655/и
Шүүх Булган аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Содовын Цэрэндулам
Нэхэмжлэгч Мэргэжлийн хяналтын газар
Хариуцагч Д.Баясгалан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжлэлтэй Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 11 дүгээр байр 1-1 тоотод оршин суух Д.Баясгаланд холбогдох 384000 /гурван зуун наян дөрвөн мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 6085 /зургаан мянга наян таван/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил  албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.