Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2013-12-18
Дугаар 652
Хэргийн индекс 191/2013/0652/и
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Ганбаатарын Уртнасан
Нэхэмжлэгч Түмэнцэцэгийн Цагаанцэцэг
Хариуцагч Х.Ариунтунгалаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Х.Ариунтунгалаг нь нэхэмжлэлийн шаардлага 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Т.Цагаанцэцэгт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12650 төгрөгийн тавин хувь болох 6325 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 6325 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогоос, хариуцагч Х.Ариунтунгалагаас улсын тэмдэгтийн хураамжид 6325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Цагаанцэцэгт олгосугай.

3 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.