Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2013-12-17
Дугаар 640
Хэргийн индекс 191/2013/0640/и
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Ганбаатарын Уртнасан
Нэхэмжлэгч Цэвээндоржийн Цэдэвдорж
Хариуцагч Н.Жаргал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Н.Жаргал нь нэхэмжлэлийн шаардлага 675000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Цэдэвдоржид төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20750 төгрөгийн тавин хувь болох 10375 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 10375 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогоос, хариуцагч Н.Жаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 10375 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Цэдэвдоржид олгосугай.

3 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.