Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-10-31
Дугаар 95À
Хэргийн индекс 191/2013/0095/и
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Ганбаатарын Уртнасан
Нэхэмжлэгч Чойнхорын Доржпалам
Хариуцагч Агвааны Баасанжав
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Хот суурины ус хангамж, ариутгах, татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т тус  тус заасныг баримтлан хариуцагч А.Баасанжавт холбогдох хариуцагчийн инженерийн шугам сүлжээг ухаж буй үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, уг шугам сүлжээг бүхэлд нь өмнөх байдалд нь сэргээлгэх, уг шугам сүлжээг хэрэглэгчид ашиглах эрхийг хангуулах тухай Ч.Доржпаламын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Доржпаламаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар Хэрлэн сумын шүүхийн шүүгчийн 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 955 дугаартай захирамжаар Хэрлэн сумын 1 дүгээр баг 50 дугаар байрны урд байрлах газрын шугам сүлжээг ухах ажлыг гүйцэтгэхгүй байхыг хариуцагч А.Баасанжавт даалгасан болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.