Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-10-09
Дугаар 883
Хэргийн индекс 131/2013/0883/И
Шүүх Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Лхагвасүрэнгийн Нарангэрэл
Нэхэмжлэгч Батчулууны Энхцэцэгийн
Хариуцагч Цэрэнпилийн Амгаланд
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан, Хөдөлмөрийн хуулиар бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.Энхцэцэгийг Баянхонгор аймгийн Өлзийт сумын Соёлын төвийн бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийг 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Баянхонгор аймгийн Өлзийт сумын Соёлын төвөөс Б.Энхцэцэгийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 450265 /дөрвөн зуун тавин мянга хоёр зуун жаран таван / төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгчид  олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид олгох цалин хөлстэй тэнцэх олговор 450265 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг ажилгүй байсан саруудад, хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлөлт хийж, энэ тухай дэвтэрт бичилт баталгаажуулахыг хариуцагч тус аймгийн Өлзийт сумын Соёлын төвд даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлдсөн болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Баянхонгор аймгийн Өлзийт сумын Соёлын төвөөс 14157 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлого болгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч түүний өмгөөлөгч  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.