Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-11-15
Дугаар 868
Хэргийн индекс 131/2013/0868/И
Шүүх Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Лхагвасүрэнгийн Нарангэрэл
Нэхэмжлэгч Баасанбатын Эрдэнэсувдын
Хариуцагч Сангийн Сүхбаатарт
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т зааснаар С.Сүхбаатар, Б.Эрдэнэсувд  нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 1996 оны 08 сарын 21-ний өдөр төрсөн хүү С.Энхманлай, 2005 оны 04 сарын 22-ны өдөр төрсөн охин С.Энх-Амгалан, 2010 оны 10 сарын 26-ны өдөр төрсөн хүү С.Сансарбаяр нарыг эх Б.Эрдэнэсувдын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2005 оны 04 сарын 22-ны өдөр төрсөн охин С.Энх-Амгалан, 2010 оны 10 сарын 26-ны өдөр төрсөн хүү С.Сансарбаяр, 1996 оны 08 сарын 21-ний өдөр төрсөн хүү С.Энхманлай нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн  50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/-тай, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг С.Сүхбаатараас гаргуулж,  тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Зохигч эд хөрөнгийн талаар маргаангүй ба Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй зэргийг тус тус дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчийн хүүхдүүдээ эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, үүргээ биелүүлэхэд туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг  үүрэг хэвээр болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

 

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр  үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.         

 

            8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч С.Сүхбаатараас 65215 төгрөгийг гаргуулж,  төрийн сангийн орлого болгосугай.   

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                



Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!