Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2013-11-18
Дугаар 834
Хэргийн индекс 131/2013/0834/И
Шүүх Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Лхагвасүрэнгийн Нарангэрэл
Нэхэмжлэгч Тогоогийн Пүрэвбаатарын
Хариуцагч Доржийн Энх-Амгаланд
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч К.Жемал нь нэхэмжлэгч Т.Пүрэвбаатарын нэхэмжилсэн морь буюу үнийн 500000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 7825 төгрөгийг, төрийн сангийн данснаас 7825 төгрөгийг тус тус гаргуулж,  нэхэмжлэгчид  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.