Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-10-29
Дугаар 830
Хэргийн индекс 131/2013/0830/И
Шүүх Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Лхагвасүрэнгийн Нарангэрэл
Нэхэмжлэгч Дагдандоржийн Саранчимэгийн
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг баримтлан 2001 оны 03 сарын 09-ний өдөр төрсөн охин Сугармааг 2004 оны 05 сарын 06-ны өдөр Д.Саранчимэгт үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д заасныг  баримтлан 2001 оны 03 сарын 09-ний өдөр төрсөн охин Сугармааг асран хүмүүжүүлэх эрхийг эх Т.Пүрэвсүрэнд шилжүүлсүгэй.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,

Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.