Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2013-10-23
Дугаар 780
Хэргийн индекс 131/2013/0780/И
Шүүх Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Лхагвасүрэнгийн Нарангэрэл
Нэхэмжлэгч Лханаасүрэнгийн Долгоржавын
Хариуцагч Сэр-Одын Сарангэрэлд
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч С.Сарангэрэл нь нэхэмжлэгч Л.Долгоржавын нэхэмжилсэн хашааны үнэ 1500000 төгрөгийг төлөхөөр хүлээн тохиролцсон, нэхэмжлэгч нь хүү 675000 төгрөг төлүүлэхээс татгалзсан зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 19475 төгрөгийг, төрийн сангийн данснаас 30275 төгрөгийг тус тус гаргуулж,  нэхэмжлэгчид  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.