Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-09-25
Дугаар 725
Хэргийн индекс 131/2013/0725/И
Шүүх Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Лхагвасүрэнгийн Нарангэрэл
Нэхэмжлэгч Жүрэвийн Должингийн
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1980 оны 6-р сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн йн жинхэнэ эзэмшигч нь Жүрэвийн Должин  мөн болохыг тогтоосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж.Должингийн 1980 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн өдрөөс Барилга цахилгаан сантехник засварын конторт нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.                      

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн   120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.