Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-07-02
Дугаар 579
Хэргийн индекс 131/2013/0579/И
Шүүх Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Лхагвасүрэнгийн Нарангэрэл
Нэхэмжлэгч Пүрэвийн Дагвасамбуугийн
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар П.Дагвасамбуугийн 1971 оны 04 сарын 01-ний өдрөөс 1973 оны 06 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 3-р бригадад малчнаар, 1977 оны 02 сарын 01-ний өдрөөс 1984 оныг 12 сарын 31-ний өдрийг дуустал тус нэгдэлд малчнаар,

1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 сарын 13-ны өдрийг дуустал тус аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 2-р бригадад няраваар,

1992 оны 09 сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын Могой багийн засаг даргаар  тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн   120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.