Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2012-12-21
Дугаар 44
Хэргийн индекс 131/2013/0044/И
Шүүх Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Лхагвасүрэнгийн Нарангэрэл
Нэхэмжлэгч Баасанхүүгийн Цэрэндуламын
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1979 оны 04 сарын 19-ний өдөр  Баасанхүүгийн Доржхандад олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Баасанхүүгийн Цэрэндулам мөн болохыг тогтоосугай.                                                                                                                                       2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Цэрэндуламыг 1974 оны 01 сарын 01-ний 1976 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд саальчнаар,        1976 оны 06 сарын 23-ны өдрөөс 1979 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Шаргалжуут рашаан сувиллын газарт байрны цэвэрлэгч, угаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.                                                                                                       3 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.                                                                                                                                       4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.