Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2014-01-03
Дугаар 660
Хэргийн индекс 141/2013/0624/и
Шүүх Булган аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Ганбаатарын Мягмарсүрэн
Нэхэмжлэгч "Булган АЗЗА" ТӨХК
Хариуцагч Үүрдийн өргөө" ХХК-ийн захирал Т.Дашваа
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажил гүйцэтгэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Т.Дашваагаас гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй 1664037 /нэг сая зургаан зуун жаран дөрвөн мянга гучин долоон/ төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч "Булган АЗЗА" ТӨХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 41574 /дөчин нэгэн мянга таван зуун далан дөрвөн/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 41574 /дөчин нэгэн мянга таван зуун далан дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний давж заалдах шатны 7 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.